Quantcast
Channel: Охид бүсгүйчүүд – miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 791

Э.Минжинсор: Би англи, франц хэлээр дуулна

$
0
0

a7043682b71c319boriginalАНУ-д ажиллаж, амьдарч байгаад ирсэн дуучин Э.Минжинсор тоглолтоо хийхээр болжээ. Түүнтэй тоглолтынх нь талаар ярилцлаа.

 

-Та удахгүй хийх гэж буй тоглолтынхоо талаар мэдээлэл өгнө үү?

 

-Би тоглолтоо энэ сарын 28-нд “Full, the different” клубт хийхээр болсон. Тоглолтынхоо үеэр хит болсон монгол долоон дуунаас гадна гадаадын ковер уран бүтээлээ дуулна.

 

-Тоглолтод өмнө нь таньтай хамтран уран бүтээл туурвиж байсан дуучдаас хэн хэн ирэх вэ?

 

-Дуучин Ж.Чингис, Р.Номин-Эрдэнэ нар ирнэ. Мөн тоглолт үзэхээр олон дуучин ирнэ гэсэн. Тэгэхээр тэднээс ч дуулж магадгүй юм.

 

-Та дуучин Ж.Чингистэй хамтран дуулж, үзэгчдээс өндөр үнэлгээ авч байсан. Энэ удаагийн тоглолтдоо тэр үед дуулж байсан дуунуудаасаа дуулах уу?

 

-Бид хоёр “Дөрвөн улирал хоёр амраг” дуугаа дуулна. Энэ дуу олон хүний сэтгэлд нийцсэн.

 

-Тоглолтынхоо үеэр үзэгчдэдээ зориулж гэнэтийн бэлэг бэлтгэсэн үү?

 

-Би дуугаа англи, франц хэлээр дуулна. Энэ нь гэнэтийн үйл явдал юм уу даа. Харин арванхоёрдугаар сард хоёр шинэ уран бүтээл гаргахаар бэлтгэж байна.

 

-Шинэ жилийн сэдэвтэй дуу юу?

 

-Амьдрал, хайр сэтгэлийн сэдэвтэй дуунууд бий.

 

-Та АНУ-д нэлээд хэдэн жил ажиллаж, амьдарч байгаад ирсэн. Хэсэг хугацааны дараа буцаж явах бодол бий юү?

 

-АНУ руу буцаж явахгүй. Одоо Монголдоо амьдарна.

 

Б.Сийлэн

unen.mn



Viewing all articles
Browse latest Browse all 791

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>