Yнэнч бус байдал. Эр хүн бүсгүй нь өөрийг нь хуурахыг тэвчихгүй. Түүний өмчийг хэн нэгэн булаасан, тэр өрсөлдөгч нь өөрөөс нь илүү байх вий гэсэн бодол тэднийг байж суух газаргүй болгодог аж. Ийм цохилтоос гарах түүнд тун ч амаргүй. Тэгэхээр хууралтыг чинь уучилна гэж үү…
1.Эцэс төгсгөлгүй чалчих.
Бүтэн цаг утаснаас дүүжлээстэй байх нь түүнд хардах нөхцлийг бүрдүүлнэ. Эсвэл уулзахаараа түүнд бодох зав ч өгөхгүй чалчих нь түүнийг өөрөөсөө хөндийрүүлэхийн эхлэл. Ямар ч эр эмэгтэй хүнийг хэт үг дуу цөөтэй гэж хаа ч хэзээ ч гомдоллож байгаагүйг сана! Яагаад гэвэл тэд үгэн буудлагыг хөнгөмсөгийн шинж гэж төсөөлдөг. Хэн хөнгөмсөг бүсгүйд байцаагдаж хажууд нь хамт байхыг хүсэх билээ ? Ийм бүсгүй нууц хадгалж чадахгүйн дээр тэнэг үйлдэлд амар өртдөг.
2.Цухалдуу зан.
Энэ талаар эрчүүд байнга гомдоллодог. Хайртай бүсгүй нь аль эртнээс үзэн яддаг байсан мэт аашлаад байхаар тэр шүү дээ. Тэсрэх мэт уурлан хашгичиж, бүдүүлгээр загнаж хараах гээд л… Сарын тэмдгийн өмнө ингэж цухалдвал бие махбодь хямарсных гэж ойлгож болно. Хэрэв хайртын чинь үйл хөдлөл болгон уур уцаарыг чинь шалтгаан гэж бодож байгаа бол, тэр чамд үнэхээр хэрэгтэй юу, түүнд гарцаагүй хайртай юу? гэдгээ тунгаах шаардлагатай.
3.Бүдүүлэг авир.
Эрчүүд хэдий хатуу ч гэсэн хажуудаа уян зөөлөн, эмзэг бүсгүй хүн байгаасай гэж хүсдэг. Таны огцом түргэн зан, бүдүүлэг авир таны талаархи эерэг бодлыг нь өөрчилж, танд эргэлзэхэд хүргэж мэднэ. Эрчүүдийг бүдүүлэг загнахад хэн ч анзаарч харахгүй. Харин бүсгүй та бүдүүлэг аашилж, этгээд зан гаргавал тэр тантай дахин уулзахгүй байж мэднэ.
4.Цэвдэг зан.
Түүнийг өөрчлөх гэж хичээх хэрэггүй. Байгаагаар нь харж хайрла. Өөрийнхөөрөө байлгах гэж учир битүүлэг, хөндийдүү харьцаад эхэлвэл хайрлахаа больчихсон юм болов уу гэж танд эргэлзэх болно. Ялагнгуяа өөрийг нь хүмүүжүүлэх гээд зүтгээд байвал. Таны энэ хайхрамжгүй дүр эсгэсэн тоглоом ердөө л түүний уурийг хүргэнэ.
5.Худалч зан.
Эрчүүдэд сээтэгнэл таалагддаг. Түүнийг урхидахын тулд яриагаа давсалж болох ч хэтрүүлж болохгүй. Тэр хэзээ нэгэн цагт үнэнийг мэдэх үед та эвгүй байдалд орохоос болгоомжил.