Quantcast
Channel: Охид бүсгүйчүүд – miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 791

Кутюр загварын долоо хоног: Valentino, намар-өвөл 2016

$
0
0

1Мария Грация Кьюриг брэндээс гарч буйтай холбогдуулан Valentino брэнд Шекспирийн жүжиг мэт загварын шоу зохион байгууллаа

“Ромео ба Жульетта”-гаас илүү гунигтай түүх энэ дэлхий дээр үгүй гэж боддог хүмүүс Valentino-гийн өчигдрийн шоуг үзээд бодлоо өөрчилсөн байх өндөр магадлалтай. Valentino ордны хос бүтээлч захирлууд тун удахгүй хагацах болсон тухай мэдээ сүүлийн хоёр долоо хоногийн турш загварын салбарынхныг “гуниглуулж” байгаа бөгөөд өчигдрийн кутюр шоу нэг ёсны үдэлтийн үдэшлэг болж өнгөрлөө. Ингээд тун удахгүй Dior ордон руу зүглэх гэж буй Мария Грация Кьюрид баяр хүргэж, харин түүний удаан хугацааны ажлын хамтрагч Пьерпаоло Пиччолид бүү гуниглаарай гэж хэлэх л үлдлээ дээ.

Мария Грация Кьюри ба Пьерпаоло Пиччоли нар олон жилийн турш Valentino-гийн бүтээлч захирлаар хамтран ажиллахдаа ойр, ойрхон Уильям Шекспирийн уран бүтээлээс санаа авч, дэлхийг аварга том театр хэмээн төсөөлж, Английн Алтан үеийн элементүүдийг загварууддаа оруулаг байсан билээ. Нийт 61 төрхөөс бүрдсэн шинэ цуглуулгад Елизавета I хатны үеийн өндөр захтай, бөмбөгөр ханцуйтай даашинз, Сэргэн мандлын үеийн ба сүмийн хийдийн чимэглэлүүд түлхүү шингэсэн байлаа. Цуглуулгын эхэн хэсэгт хар-цагаан өнгийн даруухан төрхүүд давамгайлж байсан бол, дунд хэсгийн хувцаснууд илүү хээ хатгамлаар баялаг болж, харин сүүл хэсгийн загварууд яг л улаан хивсэн дээр өмсөхөд зориулагдсан ганган харагдлаа.

Valentino-гийн шоу кутюр загварын долоо хоногийн хаалтын өдөр зохиогдож, шилдэг финал болж чадлаа. Хөшиг хаагдаж, үзэгчид алгаа ташиж, дизайнерууд хоорондоо салах ёс гүйцэтгэхээр явлаа.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 Valentino-HC-RF16-2529 Valentino-HC-RF16-2547 Valentino-HC-RF16-2559 Valentino-HC-RF16-2577 Valentino-HC-RF16-2604 Valentino-HC-RF16-2623 Valentino-HC-RF16-2639 Valentino-HC-RF16-2659 Valentino-HC-RF16-2679 Valentino-HC-RF16-2706 Valentino-HC-RF16-2731 Valentino-HC-RF16-2745 Valentino-HC-RF16-2764 Valentino-HC-RF16-2779 Valentino-HC-RF16-2811 Valentino-HC-RF16-2832 Valentino-HC-RF16-2859 Valentino-HC-RF16-2878 Valentino-HC-RF16-2899 Valentino-HC-RF16-2919 Valentino-HC-RF16-2943 Valentino-HC-RF16-2963 Valentino-HC-RF16-2991 Valentino-HC-RF16-3011 Valentino-HC-RF16-3026 Valentino-HC-RF16-3058 Valentino-HC-RF16-3073 Valentino-HC-RF16-3085 Valentino-HC-RF16-3098 Valentino-HC-RF16-3124 (1) Valentino-HC-RF16-3124 Valentino-HC-RF16-3141 Valentino-HC-RF16-3156 Valentino-HC-RF16-3180 Valentino-HC-RF16-3185 Valentino-HC-RF16-3211 Valentino-HC-RF16-3231 Valentino-HC-RF16-3249 Valentino-HC-RF16-3254 Valentino-HC-RF16-3285 Valentino-HC-RF16-3303 Valentino-HC-RF16-3317 Valentino-HC-RF16-3337 Valentino-HC-RF16-3347 Valentino-HC-RF16-3365 Valentino-HC-RF16-3377 Valentino-HC-RF16-3390 Valentino-HC-RF16-3408 Valentino-HC-RF16-3515 Valentino-HC-RF16-3528


Viewing all articles
Browse latest Browse all 791

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>