Загвар өмсөгч Тайра Бэнкс Стэнфордын их сургуульд багшилахаар болжээ. Тус сургуулийн багш Эллисон Крюгэр загвар өмсөгч бүсгүйг олны өмнө үг хэлж байгааг сонсоод биширсэн гэдэг. Бэнкс MBA хэргэм горилж байгаа оюутнуудад “Хэрхэн өөрийн бизнесийг бүтээж, өргөжүүлэх вэ?” сэдвээр лекц унших аж. Өөрөөр хэлбэл, эхлүүлж буй төслийг амжилтад хүргэхийн тулд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хэрхэн зөв зүйтэй ашиглах ёстойг Тайра заах гэнэ.
Бэнкс загвар өмсөгчийн замналаа 16 насандаа эхлүүлсэн бөгөөд өндөр боловсролтой бүсгүй биш. Дээд сургууль ч төгсөөгүй. Супермодель болж алдаршиж, “Америкийн топ модель” шоуг амжилттай хийснийхээ дараа Харвардын их сургуульд гурван сарын сургалтад хамрагдсан гэдэг.