Үргэлж л өвөрмөц байдал, өнгө төрхөөрөө олны анхаарлыг татаж ирсэн алдарт Ким Кардашьяны охинтойгоо ижилхэн хувцас өмссөн зургууд цахим ертөнцийг шуугиулаад байна.Өнгөрсөн ням гарагт Нью Йорк хотод болсон өөрийн нөхөр реппер Канье Вэстийн тоглолтонд хүрэлцэн ирэхдээ Ким өөртөө болон өхөөрдөм бяцхан гүнждээ ийм нэгэн гоёл бэлджээ.
Вэттлмэнтийн сүүлийн загвар болох мөнгөлөг гялалзсан даашинз 9734 ам.долларын үнэтэй бол охиндоо зориулж хийлгэсэн даашинз мөн ижилхэн үнэтэй гэнэ.
Түүний охиндоо хийлгэсэн даашинз нь өөрийнхтэй нь яг ижилхэн юм байна. Ээж охин хоёрын ялгаа бол гутал байсан бөгөөд Ким өнгөгүй өндөр өсгийт сонгосон бол Норд охин хөлд эвтэйхэн кейт өмссөн байсан юм.