Quantcast
Channel: Охид бүсгүйчүүд – miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 791

Загварлаг, загвар хөөгч, ганган гурвын ялгаа

$
0
0

0000Томоохон загварын сэтгүүлүүд түүнийг жинхэнэ фэйшниста гэж нэрлэн, хувцаслах хэв маягийнх нь тухай бүтэн нүүр нийтлэл бичиж, загварын долоо хоногуудад өдөр алгасалгүй уригдаж, нүүрний эгнээнд суух бүсгүйчүүдийг хараад “Яг юу нь тийм гоё байгаа юм бол? Энэ эмэгтэй үнэхээр тийм загварлаг хувцаслаад байна гэж үү?” гэж гайхаж байсан уу? За тэгвэл тэр онцгой зүйлийн тухай л энд ярих гэж байна шүү.

Хувцас загварт сонирхолтой, дуртай, тэндээс урам зориг авдаг, хэрэгцээ төдийхнөөр хардаггүй бүсгүйчүүлийг 3 төрөлд хувааж болно:

1. Загварлаг (Моод бүтээгч)
2. Моод хөөгч
3. Гангалагч

Моод бүтээгч бүсгүйчүүд нь хамгийн эхэнд хэлсэнчлэн онцгойрч гарч ирээд байгаа тэр бүсгүйчүүл юм. Хөөгчид нь тэдний хэрхэн хослуулсан, яаж өмссөнийг нь хараад дууриаж хувцасладаг бүсгүйчүүл гэж ойлгоход болно. Харин ганган бүсгүйчүүл бол арай өөр. Тэдэнд ерөнхийдөө өөрийн гэсэн онцгой хэв маяг байхгүй, тухайн үеийн загварын чиг хандлагыг нэг их сонирхдоггүй ч үргэлж ганган хээнцэр харагдаж чаддаг. Энд аль нэг нь илүү эсвэл дутуу гэсэн зүйл байхгүй шүү. Зүгээр л хувцас загварыг өөр өөрийнхөөрөө хүлээж аван, өмсөхийг хүссэн зүйлсээ өмсөж буй хэрэг.

Арай дэлгэрүүлж авч үзье л дээ. Моод бүтээгч бүсгүйчүүд бусдыг дууриаж биш тухайн үеийн трендийг өөрийн онцгой хэв маягт уусгах маягаар эсвэл бүр шинэ тренд бий болгож хувцасладаг. Тэднийг хальт харахад энгийн харагдаж болно оо. Гэхдээ энгийн гэдэг нь өөрөө загварлаг гэсэн үг юм. Жишээ нь:


Viewing all articles
Browse latest Browse all 791

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>