Өчигдөр Парист буу тулгуулан дээрэмдүүлсэн реалити шоуны од Ким Кардашян тэр өдрөө хувийн онгоцоор Парисаас Америк руу явсан байна.
Зочид буудлынх нь өрөөнд шөнийн 03:00 цагт нэвтэрсэн цагдаагийн хувцастай дээрэмчид $6.7 саяын гоёл бүхий хайрцаг, $4 саяын хуримын бөгжийг нь авч оджээ.
Мөн түүний хэтэвч, бэлэн байсан 1,000 евро, гар утас зэргийг нь авсан тухай цагдаагаас мэдээлсэн байна.
Буудлын хамгаалалтыг барьцаалсан дээрэмчид Кардашяны өрөөнд ороод түүний гар, хөлийг хүлж, аманд нь тууз наагаад угаалгын өрөөнд нь цоожилсон байжээ.
Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар дээрэмчид Кардашяны толгойд буу тулгахад өөрийг нь алах гэж байна гэж бодсон эмэгтэй “хоёр хүүхэдтэйгээ хэлж амьд үлдээхийг гуйхад” ийнхүү хүлээд түгжиж орхисон гэнэ.
Өчигдөр өдөр Кардашян цагдаад мэдүүлэг өгснийхөө дараа цагдаагаар хамгаалуулан хоёр машинтайгаар нисэх буудал хүрч хувийн онгоцондоо суусан байна.
Тэрээр ээж Крис Женнер, дүү Куртнеи Кардашян, Кендал Женнер нарын хамт хувцас загварын шоу үзэхээр Парист ирээд байжээ.
Нөхөр Кэни Уэст нь Лхагва гарагт араас нь очихоор төлөвлөсөн байсан гэнэ. Харин гурван настай, есөн сартай хоёр хүүхэд нь хамт байгаагүй байна.
Ням гарагийн орой загвар зохион бүтээгч Аззедин Алаяагийн оройн зоогт уригдсан Кардашян, дүү Куртнеин хамт дээрэмдүүлэхээсээ хагас цагийн өмнө буюу 02:30 цагт буудалдаа ирсэн байна.
Ням гарагийн өдөр Кардашян өөрийн Твиттер сүлжээнд хамгаалалтын ажилтан Паскаль Дювиертайгаа яваа зургаа оруулж “Энэ залуу миний зураг бүрт гарах юм” хэмээн тайлбар бичиж байжээ.
View image on Twitter
View image on Twitter
Follow
Kim Kardashian West ✔ @KimKardashian
This guy is always in my shot!
1:26 AM – 3 Oct 2016
3,719 3,719 Retweets 23,711 23,711 likes
Эх сурвалж: Time.Com