Тэрээр 2011 оны 6-р сард загвар өмсөгч Росие Меркадо Лас Вегас хотоос Нью-Йорк хүрэх нисэх онгоцоор үйлчлүүлж байжээ. Онгоцны үйлчлэгч бүсгүй түүнийг чиглэн ирж ганцхан өгүүлбэр хэлсэн нь түүний амьдралд тохиолдсон хамгийн аймшигтай үйл явдал байсан юм. Үйлчлэгч бүсгүй “Хатагтай та нэг суудалд багтахгүй учраас хажуугийн суудлын тасалбарыг худалдаж авна уу” гэж хэлжээ. Үйлчлэгч бүсгүй ингэж хэлэх хүртэл Росие Меркадо биеийн жингээ ноцтой асуудал гэж үздэггүй байлаа. Яг энэ үед Росие 185 кг жинтэй байжээ.
Росие биеийн жингээсээ улбаалж яг л хөдөлмөрлөх бэрхшээлтэй хүн шиг бусдаас тусламж авдаг байсан гэнэ. Тухайлахад хүүхдүүдээ Диснейлэндэд тоглуулахын тулд хүүхдийн асрагч хөлсөлнө. Учир нь хүүхдийн ямар ч тоглоом дотор түүн шиг том биетэй хүн багтахгүй. Мөн хоол хүнсний талаарх бүсгүйн хандлага ч үнэхээр сөрөг байлаа. Биеийн жингээс үүдэлтэй бухимдлаа арилгах гэж хийдэг цор ганц зүйл нь идэх байжээ. Онгоцны хэргээс улбаалж Росие амьдралдаа чухал шийдвэр гаргаж, өөрөө өөртөө бууж өгөлгүйгээр, шийдвэрээ өдийг хүртэл тууштай дагасан байна.
МакДональдсын түргэн хоол, шарсан төмсний оронд цэвэр уургийн бүтээгдэхүүн, жимс, хүнсний ногоо хэрэглэх болжээ. Мөн хувийн дасгалжуулагчтай болж долоо хоногийн зургаад нь өдөр бүр нэг цаг бялдаржуулах төвд хичээллэх болсон байна.
Өнөөдөр 35 настай Росие 170 см өндөр, 91 кг жинтэй эрүүл бүсгүй болжээ. Тэр европ стандартын 34 размерын хувцас өмсдөг байсан бол одоо 16 болж жижгэрсэн байна. Дөрвөн жилийн өмнөх тэр нэгэн аймшигт өдөр зорьж тэмүүлсэн 81кг жиндээ хүрэхэд ердөө 10 кг хасах үлджээ. 200 шахам кг жингээ бууруулж эхэлмэгц бүсгүйн амьдралд олон сайхан өөрчлөлт гарсан байна. Тухайлахад өнгөрсөн оны дөрөвдүгээр сард True Model Management элит загварын агентлагтай гэрээ байгуулж, том хэмжээтэй хувцасны загвар өмсөгчөөр ажиллах болсон байна. Мөн хүүхдүүдээ Диснейлэнд рүү дагуулж яваад зогсохгүй хамт тоглодог болжээ.
Эх сурвалж:http://www.hiub.mn/