Quantcast
Channel: Охид бүсгүйчүүд – miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 791

ПЕТРОВИСЫН Ж.ОЮУНГЭРЭЛ

$
0
0

6cb8e4095c413ed7original

Манай улсын нефтийн тэргүүн магнайд эмэгтэй хүн буй нь хачирхмаар гэхээсээ илүү бахархмаар. Энэ бизнест хэдийнэ өөрийн байр сууриа бат тогтоож, гартаа атгасан хатагтай Ж.Оюунгэрэл “Түншүүдийнхээ итгэлийг дааж, хэрэглэгчид болоод ажилчдынхаа өмнө үнэнч байхыг гол зарчмаа болгон ажилладаг аж. Өдгөө түүний мэдэлд Петровисоос гадна НИК ХХК, шатдаг хийн Юнигаз компани, нефть хайгуул, олборлолтын Петро Матад зэрэг компаниуд байдаг.  Ингээд түүний амжилтын түүхийг сонирхуулая.

Түүний өнөөгийн амжилтын түүхийг бичихээс өмнө ажлын гараагаа эхэлсэн он жилүүдийг дурьдахгүй байхын аргагүй. Учир нь тэр үетэй Ж.Оюунгэрэлийн хувийн бизнесийн түүх холбогддог талтай. Тэрээр 1979 онд Москва хотын Губкины нэрэмжит Нефт хийн дээд сургуулийг нефтийн инженер, эдийн засагч мэргэжлээр дүүргэжээ. Тухайн үед хойно сурч байсан оюутан бүр бага сага наймаа эрхэлдэг байхад түүнд сургуулиас оногдох тэтгэлгээс өөр санхүү байгаагүй тул хичээлдээ л шамддаг байсан гэдэг. Тэрээр ажлын гараагаа Нефт хангамжийн баазад экспедитор, нягтлан бодогчоор эхэлсэн байна.

a0bb163d9360927egreat

Оюутан ахуй цагтаа даруухан байсан охин ажлын талбар дээр эрс өөрчлөгдөж хамт олноо манлайлж, шинэ соргог бүрийг эрэлхийлдэг болов. Тиймдээ ч Нефт хангамжийн удирдах газрыг тухайн үед харьяалагдаж байсан Тээврийн яамнаас нь салгаж бие даасан аж ахуй болгох нь илүү үр өгөөжтэйг харсан байдаг. Улмаар уг санаагаа удирдах газартаа танилцуулсанаар НИК хувьцаат компанийн суурь тавигдсан аж.

hqdefault

Олонхийн саналаар НИК-ийг удирдаж олон хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэж, амжилттай ажиллаж байсан ч 1996 онд намын харьяаллаар ажлаасаа халагджээ. Харин тухайн үед бага сага шатахууны наймаа хийдэг Ч.Давааням, Т.Энхжаргал нар нефтийн салбарт хувийн компани байгуулах хүсэлтэй байгаагаа түүнд хэлж. Харин тэрхүү компанийг өөд татаж, авч явах хүн Монголд салбараа сайн мэддэг Ж.Оюунгэрэлээс өөр байгаагүй болов уу. Ийнхүү Петровис буюу “Нефтийн ирээйдүй” гэх утгатай анхны хувийн компанийн шав тавигджээ. Нэг сая ам.долларын дүрмийн сантай байгуулагдах компанийн 21 хувийг Ж.Оюунгэрэл хатагтайд эзэмшүүлэхээр тохиролцсон гэдэг. Тэд 1997 онд компаниа байгуулахдаа Эрдэнэт үйлдвэрийн захирал агсан Ш.Отгонбилэгтэй уулзаж хөрөнгө оруулалт хүссэн нь талаар болсонгүй. Улмаар хатагтай Ж.Оюунгэрэл ОХУ-ын компаниудад хамтарч ажиллах санал тавихад тэд ч дуртайяа хүлээж авсан байна. Мөн тухайн үед газар өмчлөх нь өнөөгийнхтэй харьцуулахад төвөг багатай байсан учраас ШТС байгуулахад тохиромжтой хотын хамгийн сайн байрлалуудыг авч, нефт хадгалах байгууламжтай ч болж компанийнхаа үйл ажиллагааг эхлүүлжээ. АНУ-аас зөөврийн ШТС-ууд оруулж ирж сүлжээгээ нэмсээр байв. Тархиндаа мөнгөтэй Ж.Оюунгэрэл хатагтайн ачаар бизнес нь ч овоо урагшилжээ. Удалгүй хувийн секторууд байгуулагдаж эхэлсэн ч Петровисын хамгийн том өрсөлдөгч нь түүний байгуулалцсан НИК байлаа. Ж.Оюунгэрэлээс хойш НИК олон дарга нарын гар дамжиж ашигтай гэхээсээ илүү алдагдалтай ажиллаж байсан тул 2004 онд хувьчлах болов. Байгуулсан компаниа гадныханд алдахгүй гэсэндээ мөн Оросуудад хэт жижигдэж байсан тул Петровис компаниа өргөжүүлэхийн тулд  хатагтай Ж.Оюунгэрэл хувьчлалд оролцож найман сая ам.доллароор худалдаж авсан юм. Энэ үеэс алдагтай ажиллаж байсан НИК анхлан байгуулагчийнхаа гарт орж ус агаар нь таарав уу гэлтэй ашигтай ажиллаж эхэлсэн байдаг. Мөн тэрээр бусад салбарт ч хөрөнгө оруулж эхлэв. 2001 онд Бат Даатгал ХХК-аа байгуулсан бол 2004 онд нэрийг нь Прайм даатгал ХХК болгон өөрчилж Монгол орон даяар үйлчилгээ үзүүлэх болжээ. Харин 2011 онд Тэнгэр даатгал ХХК болж нэрээ өөрчилсөн.

Монголын зах зээлд шингэрүүлсэн нефтийн хийн салбарыг хөгжүүлэх, тэр дундаа авто тээврийн салбарт шингэрүүлсэн нефтийн хийг нэвтрүүлэх зорилгоор зарласан нээлттэй тендерт шалгарч 2004 оны есдүгээр сарын 10-ны өдөр хийн Юнигаз ХХК-ийг үүсгэн байгуулсан юм. Дараа жилдээ автомашиныг хийгээр цэнэглэж, олон нийтэд үйлчилж эхэлсэн байдаг.

Мөн 2004 онд газрын тосны хайгуулын ажил эрхэлдэг Петро Матад ХХК-аа байгуулжээ. Петро Матад компани Монголын зүүн хэсэгт хилтэй ойролцоо газар Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуул явуулдаг. Тус компани 2008 оны тавдугаар сараас Лондонгийн хөрөнгийн биржээр хувьцаагаа худалдсан бөгөөд олон улсын Хөрөнгийн биржид гарсан анхны компани болсон юм.

оюунгэрэл


Хатагтай Ж.Оюунгэрэлийн бизнестээ баримталдаг 5 зарчим нь:

1.Алсын хараатай байх-Тэрээр анх Петровис компаниа байгуулахдаа л дотоодын нефтийн салбарт тэргүүлэх зэрэгт хүрнэ хэмээн төсөөлж байсан аж.

2.Хөрөнгө оруулалтаа зөв сонгох-Өөрийн хамгийн сайн мэддэг салбарт хөрөнгө оруулах нь үр өгөөжтэй байдаг гэж үздэг.

3.Зах зээлд байр сууриа зөв эзлэх-Тэрээр зах зээлд түрүүлж орсон нь хамгийн ашигтай байдаг гэж тодорхойлдог. Тиймээс нийслэлийн хамгийн боломжит газруудад ШТС-аа байгуулж чадсан.

4.Түншүүдийнхээ итгэлийг даах-Ганцаараа бизнес эрхлэхэд бэрхшээл зовлон мундахгүй тул сайн түншүүдтэй болохыг чухалчилдаг.

5.Үнэнч байх-Сүүлийн үед олон нийт янз бүрийн худал мэдээлэлд төөрөлдөж үнэн ярьж буй хүмүүст итгэхээ байжээ. Гэсэн ч цаг ямагт үнэнээ хэлж үнэнч ажиллахыг зарчим болгодог.

Бага балчир насандаа хагацал үзэж амьдралын хатууг туулсан нь түүнд зориг, хатуужил суулгасан гэлтэй. Эгэл даруухан хэрнээ хүчирхэг энэ эмэгтэйн монголын нефтийн салбарт оруулсан хөрөнгө оруулалт түүхнээ тод бичигдэх үлдэх биз ээ.


Эх сурвалж:Монголын Авьяаслаг бизнесмэнүүдийн нууц


Viewing all articles
Browse latest Browse all 791

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>