“Гоёл 2019″ наадмын топ моделиор “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Н.Сарнай шалгарлаа. Шагналыг топ модель Х.Бадамгэрэл гардуулж өгсөн юм. Тэрбээр 12 настайгаасаа загвар өмсөж эхэлсэн аж. Н.Сарнай “Загварын ертөнцөд хөл тавьсан хүн бүрийн хүсдэг шагнал. Өмнө нь тус наадмын шилдэг эмэгтэй загвар өмсөгчөөр шалгарч байсан болохоор бас нууцхан хүлээлгүй яах вэ. Миний нэрийг дуудах мөчид өмнө нь байгаагүй сайхан мэдрэмж төрсөн. Би уг нь сэтгэл хөдлөлөө дардаг, өөрийгөө их барьдаг хүн шүү дээ. Уйлахаар зүйл тохиолдсон ч шүдээ зуугаад өнгөрдөг. Гэтэл топ моделиор шалгарахдаа нулимсаа барьж дийлээгүй. Надаас тийм сэтгэл хөдлөл гарна гэж төсөөлөөгүй” хэмээжээ.
Эх сурвалж http://www.info.mn
![]() |