Quantcast
Channel: Охид бүсгүйчүүд – miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 791

ХИЙЛЧ ДЭЭГИЙ: БИ ЛАВ ӨӨРИЙГӨӨ МОНГОЛ ЭМЭГТЭЙ ГЭЖ БОДДОГГҮЙ

$
0
0

09-3Бага наснаасаа эцгийн хайр, нөмөр нөөлгийг мэдэрч өсөөгүй хийлч дээгий маань эрх жаахан охиныг эрхлэн бөөцийлөх халамж эрэхдээ өөрөөсөө нас ахмад харь эр хүнийг сонгосноо, мөнхүү санхүүгийн эрх чөлөөнд хүрэх гэсэндээ ийм сонголт хийснээ ний нуугүй дэлгэж байсан.

Монголд ихэд элэгтэй харь залуугийн цайг чанах хувь заяаг сонгосон хийлч Дээгий өөрийн гэсэн үзэл бодолтой, ертөнцтэй нэгэн. Монгол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бусад орны хүмүүсээс ялгарах онцлогийн тухай ихэд ярьдаг тэрээр Монгол эмэгтэйчүүдийн бусад Ази хүүхнүүдээс ялгарах онцлогийн тухай дурджээ.

Азийн ихэнх орнуудад байдаг эрчүүдийг тахин шүтэх үзлийн тухайд тэрээр “Монгол эмэгтэйчүүд ямар мундаг юм бэ. Манайх уурхайтай гэдэг шиг уурхайн ямар ямар олдворуудтай гэдгээ эмэгтэй хүн маш сайн мэдэж байх ёстой юм шиг байгаа юм. Манай Монгол эмэгтэйчүүд Ази, Европ, Өрнө, Дорныг холбосон хоёр эмэгтэй хүний ид шид бүгдээрээ бүрэлдсэн байдаг байхгүй юу.

Нэг их айхтар нөхрийнхөө дээр сандайлаад суух зах замбараагүй юм байхгүй мөртлөө өөрөө өөртөө итгэх асар том итгэл цаана нь байдаг. Цаанаасаа нэг тийм Европ соёлын, хэзээ чи өөрийгөө ер нь Ази эмэгтэй гэж бодож байсан юм уу? Би лав өөрийгөө Ази эмэгтэй гэж боддоггүй, Еврази эмэгтэй байхгүй юу.

Тэр болгоны солбицол дээр төрсөн мундаг эмэгтэйчүүд учраас энэ олдворуудаа ухаж гаргаж ирээд мэдрэх хэрэгтэй юм шиг байгаа юм. Ази эмэгтэйчүүд цөмөөрөө тийм ноомойдуу. Угаасаа Ази эмэгтэйн үйлчлэх гэдэг байр суурин дээр төрсөн эмэгтэйчүүд чинь нэг өөр хэрэг. Гэтэл цуснаасаа бид нарт эр хүнд үйлчлэх ёстой гэсэн юм хэзээ ч байдаггүй, байдаг юм уу? Байхгүй байх, жоохон нэг тийм хатан маягтай, эрх дархтайдуу. Гэхдээ барууныхныг харьцуулахад эршүүд биш, энэ хоёрын солбицлыг олоод төрчихсөн байгаа байхгүй юу” хэмээжээ.

27972044_10213844384636724_7380979286019032561_n-1 Хийлч Дээгий: Би лав өөрийгөө Ази эмэгтэй гэж боддоггүй

1-1024x747 Хийлч Дээгий: Би лав өөрийгөө Ази эмэгтэй гэж боддоггүй


Viewing all articles
Browse latest Browse all 791

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>