
С.Сарнай

Т.Оюун-Эрдэнэ дэлхийн 90 улсын 300 гаруй дизайнер, мэргэжлийн загвар өмсөгч цугласан “Гиннесийн ном”-д бүртгүүлэх загварын наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон дөрвөн загвар өмсөгчийн нэг болж байв. Испани улсын Мадрид хотноо дөрөвдүгээр сарын 5-6-нд болсон уг томоохон наадамд “Uilen couture” брэндийн дизайнер Б.Золзаяа, топ модель О.Пүрэвдулам, Н.Сарнай, М.Наранмандах, Д.Долгион, Т.Оюун-Эрдэнэ нар нэг баг болон оролцсон юм.
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг