Quantcast
Channel: Охид бүсгүйчүүд – miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 791

Боксын ДАШТ-ий сүлд дууны аяыг Н.Нар-Оюу зохиожээ

$
0
0

WhatsApp-Image-2019-10-02-at-14_37_25ОХУ-ын Буриадын Улаан-Үдэд өнөөдөр эхэлсэн эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-ий сүлд дууг зохион байгуулагчид танилцууллаа.

Сүлд дуу “Victory waits for you” (Ялалт чамайг хүлээж байна) нэртэй. Үгийг Буриадын Галсан Нанзатов, Галина Дондукова нар бичиж, аяыг манай дуучин Н.Нар-Оюу зохиож, аранжировкийг хийжээ. Сүлд дууг  Дулма Сунрапова, Евгения Рейзвих, Сэсэг Аюшеева, Н.Нар-Оюу, Сергей Биликтуев, Виталий Бутэд нар дуулсан байна.

Эмэгтэйчүүдийн ДАШТ-д 75 орны 300 тамирчин оролцож байна.

Н.Нар-Оюу нь манай хөгжмийн зохиолч Б.Наранбаатарын охин бөгөөд монгол, англи, хятад, буриад хэл дээр уран бүтээлээ туурвидаг. Н.Нар-Оюу Санкт-Петербургт төрж, Улаан-Үдэд өссөн. “Пентатоник” хамтлагийн дуучин байсан.


Viewing all articles
Browse latest Browse all 791

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>