“Mongol HD” телевизийн Ерөнхий захирал Ч.Номинг тун хөдөлмөрч гэж үзэгчид үнэлдэг. Ажил хэрэгч залуухан захирал ихэнх цагаа компанийн ажилдаа зориулдаг ч бүхнийг амжуулдаг сайн ээж ажээ. Телевизийнхээ 10 жилийн ойг тохиолдуулан олон сонирхолтой нэвтрүүлгээр үзэгчдэд бэлэг барьж байгаа тэрбээр ”Таван настнуудын нууцлаг ертөнц” нэвтрүүлэгт өөрийн бага хүү Б.Эрдэмийг оролцуулсан нь оносон сонголт болсон гэмээр.
Б.Эрдэмийн ертөнц олонд ихэд таалагддаг. Тусч, хайр татам, халамжтай, чамгүй мэдлэгтэй хүү ээжийгээ ч мөн ихэд халамжилдаг гэнэ. Сүүлийн үед телевизийн од болоод байгаа бяцхан хүүдээ аав, ээж нь инстаграм хаяг нээж өгсөн бөгөөд дагагчид нь үргэлж хайр дүүрэн, халуун дулаан үгсээр түүнийг мялаах болжээ.