Кендал Женнэрээс санаа авав.
Нэг л удаа туршаад үзчихвэл салахаа больчихдог, нэг тийм гоё зүйлс байдаг даа? Тэдний нэг нь бралетт буюу хатуулгагүй, торон хөхөвч юм. Эсвэл ерөөсөө л хөхөвч зүүхгүй байх гэж хэлнэ болно. Учир нь чи нэг л удаа хөхөвч зүүлгүй эсвэл хатуулгагүй хөхөвчтэй гадуур яваад үзчихвэл хатуулгатай хөхөвчийг мартмаар санагдана.
Кендал Женнэр ч бас хатуулгатай, өргөгчтэй хөхөвчинд аль хэдийнэ баяртай гээд хэлчихсэн байх. Сүүлийн үед энэ хэв маяг ч трэнд болж, жижиг хөхтэй бүсгүйчүүлд илүү эвтэйхэн харагдаад байгаа. Тэгвэл хэрхэн илүү загварлаг бас аюулгүйгээр хатуулгагүй хөхөвчийг өдөр тутамдаа зүүх вэ?
Жич: Хатуулгагүй гэж тодотгож байгаа ч зарим торон бралетууд жижгэвтэр хатуулгатай байх нь бий.
Өндөр суудалтай өмдтэй хослуулах
Давуу тал:
- Өөрт яг таарсныг олж чадвал биед эвтэйхэн.
- Эгэмний ясыг тодотгоно.
- Хичээгээгүй юм шиг хэрнээ тачаангуй харагдах боломжтой.
- Ямар ч хэмжээтэй хөхөнд зохино.
Сул тал:
- Хэт том хөхтэй бол өмсөхөд нэлээн зориг шаардана.
- Өөрт таараагүй эсвэл хөхний хажуу хэсгийг сайтар далдлаагүйг сонгочихвол хөхний толгой харагдах магадлалтай
Таальгүй хүрэмний дотор
Давуу тал:
- Орчин үеийн, загварлаг бүсгүйн төрхийг бүрдүүлж чадна
- Хүчирхэг, өөртөө итгэлтэй, бие даасан харагдуулна
- Хөхөвч нь ямар ч материалтай байж болно
Сул тал:
- Хүрэмнийхээ энгэрийг хийсгэхгүйн тулд аль болох тогтуун цаг агаартай үед өмсвөл зүгээр
- Ихэвчлэн жижиг хөхтэй бүсгүйчүүлд аятайхан харагдана.
Сул футболк, цамцны дотор
Давуу тал:
- Биед гайхалтай эвтэйхэн
- Өдрийн турш тачаангуй мэдрэмж төрүүлнэ
- Биеийнхээ хүссэн хэсгийг ил гаргаж болно. Эгэмний яс, хөхний дээд хэсэг, мөр эсвэл гарныхаа доод талыг…
- Ямар ч хэмжээтэй хөхөнд зохино
- Торон материалтай бол илүү гоё
- Сул тал гэж байхгүй
Гэрэлтдэг цамцтай хослуулах
Давуу тал:
- Донжыг нь зөв тааруулж чадвал загварын мэдрэмжтэй харагдана
- Жижиг хөхтэй байсан ч санаа зоволтгүй, харин ч тэр тусмаа эвтэйхэн байх болно
- Жинхэнэ 90-ээд оны загварлаг охин шиг харагдаж чадна
Сул тал:
- Зөв зохицуулахгүй бол хямдхан харагдаж мэдэх талтай
Мөн үүн дээр нэмээд чи өөрийнхөөрөө хүссэн онцгой маягаар хослуулж болно. Хэн нэгнийг шууд дууриахаас илүү санаа авангаа өөрийнхөө хэв маягийг тодорхойлох нь зөв шүү дээ. Юутай ч бүсгүйчүүд бидэнд өөрийн биеийг байгаагаар нь тачаангуй гэж мэдрэхэд тусалж байгаа Кендал Женнэрт баярлалаа гэж хэлье.